Сүүлийн үед манай охид, залуус Контакт линзийг ихээр зүүх болсон. Контакт линзийг хүмүүс зөвхөн хараа төдийгүй гоёлын зориулалтаар өргөн дэлгэр хэрэглэх болжээ. Учир нь линз нь нүдийг том хурц харагдуулахаас гадна царайг өнгөлөг болгодог. Гэтэл линзийг зүүхийн хэрээр бас хэрэглэх соёл ч сурах хэрэгтэй байдаг. Ингэснээр нүдээ гэмтээхгүй, эрүүл хэрэглэж чадах юм.
Контакт линзийг анхлан сонгохдоо заавал нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Линзний хүч нь нүдний шилнийхтэй заавал тохирох албагүй гэдгийг мартаж болохгүй. Линзийг сонгох үед эмч нь тусгай багажаар линзний нүдэнд хэрхэн сууж байгаа заавал шалгах ёстой. Улмаар тухай хүний нүдний байдал, эвэрлэг бүрхэвчийг мурийлтийн онцлогоос хамааран линзийг сонгож авдаг.
Линз худалдан авахад анхаарах зүйлс
Линз хүний нүдийг гэрэлтсэн, цогтой харагдуулж, хүний дүр төрхийг өөрчилж чаддаг. Гэхдээ линзүүд харааны, өнгөтэй, өнгөгүй гээд олон янз бий. Хэрвээ та дүр төрхөө бүрдүүлэх гэж байгаа бол линзний өнгө танд мэдээж их чухал. Тэгвэл танд өнгийн линзнүүдийг хэрхэн сонгож авах талаар зөвлөгөө өгье.
1. Таны нүд хар уу, цайвар үү?
Та өнгийн линз авахынхаа өмнө эхлээд өөрийн нүднийхээ жинхэнэ байгалийн өнгийг нь мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ таны нүдний өнгө цайвар бол танд гэгээтэй буюу тунгалаг линз зохих болно. Энэ нь таны нүдийг гэрэлтүүлж харагдуулдаг байна. Харин таны нүд хар бараан, эсвэл бор бол танд тунгалаг буюу гэрэлтдэг бус харин зөвхөн төв хэсэг нь тунгалаг харин гаднах хэсэг нь хар бараан линз таарах болно. Энэ нь таны нүдийг илүү гүн, тод харагдуулдаг боловч гэрэлтүүлж харагдуулдаггүй.
2. Том өөрчлөлт хиймээр байна уу, бага өөрчлөлт үү?
Та яг ямар өөрчлөлт оруулахаасаа хамаараад линзээ сонгох нь зөв. Жишээ нь та зөвхөн бага зэргийн өөрчлөлт оруулахыг хүсвэл өөрийн нүднийхээ өнгөтэй төстэй өнгийг сонгох нь зөв. Харин бор нүдтэй байж байгаад цэнхэр нүдтэй болмоор байвал худалдагчаас сайн асуусаны дүнд авах нь зөв. Учир нь зарим өнгийн линзүүд зөвхөн байгалийн төрхийг илүү гоё харагдуулах зориулалттай байдаг тул хар, бор өнгийн нүдийг цэнхэр харагдуулж чадахгүй гэсэн үг. Харин хар, бараан өнгийг хүртэл өөрчилж чадах өнгийн линзүүд бас тусдаа байдаг учир үүнийг анхаарах хэрэгтэй.
3. Эмчийн заавар хэрэгтэй.
Аливаа линзийг авахдаа заавал эмчийн заавар авах хэрэгтэй байдаг. Хэдий авах гэж буй линз тань харааны бус ба таны нүдэнд таарч байгаа мэт боловч заавал эмчийн зөвлөгөө авах ёстой. Учир нь линз бүр хүнд таарч байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ тийм байдаггүй буюу таны уг нүдний тань хэмжээтэй таарч байх ёстой байдаг юм.
4. Цэвэрлэж байх.
Хэрвээ та зөв линзээ авж чадсан бол байнга цэвэрхэн байлгах хэрэгтэй. Гэхдээ энэ ердөө тийм хэцүү биш. Линзээ зүүснийхээ дараа байнга цэвэрлэх хэрэгтэй. Таныг линз авах үед эмч хэрхэн зүүх, хэрхэн авах, хэрхэн цэвэрлэх талаар зааж өгөх ёстой. Хэрвээ мэдэхгүй бол заавал асуугаарай.
5. Эрүүл нүдтэй байх.
Та линз зүүхээсээ өмнө өөрийн нүдээ эрүүл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Учир нь эрүүл бус нүдэндээр линз зүүх нь өвчинийг сэдрээх магадлалтай.Мөн линз бактер үүсэх нөхцөл болж болдог аюултай. Тиймээс эхлээд эмчид нүдээ үзүүлэх нь зөв.
Линзийг хэрхэн арчилах вэ?
Линзээ зүүх болон авахаасаа өмнө гараа сайтар угаах хэрэгтэй байдаг. Хэрвээ линз нүдэнд тань өөрчлөлт гаргах буюу загатнах, хараа муудах, аргах зэрэг шинж тэмдэг илэрвэл даруй зүүхээ зогсоох хэрэгтэй.
Линзээ усанд буюу өөр бодисд хийж болохгүй. Мөн чийгшүүлэх гэж шүлсээ түрхэж бас болохгүй.
Линзнийхээ савыг 3-6 сарын хооронд заавал сольж байх шаардлагатай.
Сэтгэгдэл ( 2 )
Hair Tai\n
хэдэн цаг зүүдэг юм?