Одоогийн байдлаар 1 сая 532 мянган иргэн хувьцаа авах хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хамтарсан засгийн  газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэн бүрт олгохоор тусгасан 1.5 сая төгрөг эхнээсээ эзэндээ бүрэн гүйцэд очжээ.

Өнөөдрийн байдлаар иргэдээс оюутнууд хамгийн түрүүнд хүний хөгжил сангаас олгож байгаа эх орны хувь хишгээ хүртсэн бол ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 330 мянган төгрөгийг нь олгоод байгаа ба үлдсэн хувийг нь энэ сардаа багтаан нэн даруй олгож дуусгах юм байна.

Бусад иргэдийн хувьд өмнө нь бэлэн бусаар хишиг,хувиа хүртсэнээс шалтгаалан “Эрдэнэс таван толгойн” 1072 ширхэг хүртэл хувьцааг эзэмших болсон. Өөрөөр хэлбэл иргэд хувьцаа хэлбэрээр хишиг, хувиа бүрэн хүртлээ гэсэн үг юм. Одоогийн байдлаар 1 сая 532 мянган иргэн хувьцаа авах хүсэлтээ гаргаад байгаа гэнэ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top