Ноён Бондгор: Миний продюссер С.Жавхлан

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 07
Энэ удаагийн “Амрах цаг”-ийн зочноор дуучин Ц.Амарбаяр буюу “ноён Бондгор”-ыг урьж ярилцлаа.

-Ноён  Бондгор  гэх  дуу­чин  гарч  ирээд  бага­хан  хугацаанд олонд  танигдлаа. Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Би  уран   бүтээл   хийгээд  хоёр  жил  болох  гэж  байна. Энэ хугацаанд  хоёр  дахь  цомгоо  гаргах  гэж  байна. Ирэх оны   гуравдугаар    сард  тоглолтоо  хийх    төлөвлөгөөтэй   байгаа. Би чинь Монгол Улсын эх үрсийн элч дуу­чин. Тэгэхээр гуравдугаар    сарын 8-н, зур­гаадугаар  сарын 1-н, есдүгээр сарын 1-н бол чухал   миний хувьд чу­хал өд­рүүд. Миний үндсэн мэргэжил программист л дээ.

-Урлагийн  тогоонд орсон түү­хээсээ яривал…?

-Би  янз бүрийн  дуулаачийн  сур­­гууль  төгсөөгүй. Зүгээр өөрийн­­хөө  мэдрэмж, байгалиас  за­яа­­сан  авьяа­саараа  л  дуулж  гарч ирсэн. Хүмүүст  хүрч  буй   найз  нөхөд, ээж  аав, хайрын  дуу­­­нуу­­­дыг  би  дуулах  л  гэж  төр­­­сөн  хүн  гэж  өөрийгөө  дүгнэдэг.

-Сүүлийн  үед  ямар  уран бүтээл  дээр  ажиллаж  байна. Одоогоор ши­нэ жилийн захиалга ирж  байна уу?

-Тун  удахгүй  миний  хоёр  дахь  цомог  гарна. Бас  шинэ  жи­лийн  захиалга  эхнээсээ  ирчихлээ. Өчигдрийн  байдлаар  24  бай­­­­гуул­­ла­гын  захиалга  ир­сэн. Дээр  нь  хурим, тоглолтын  гээд л.

-Та ямар ханшаар дуулах вэ?

-Тогтсон  ханштай. Нэг  дууг  нэг сая төгрөгөөр дуулдаг.

-Хоёр  дахь  цомогт  тань  хэчнээн  дуу  багтсан, ямар, ямар  уран бүтээлчидтэй  хам­тарч  ажилласан бол?

-Хоёроос гурван хүнтэй хамтарсан байгаа. Түүнийг одоо­хон­доо нууц хэвээр байлга­маар байна. Он гара­хаас өмнө цомгоо гаргах гээд л үзээд байна.

-Таньд  хөгжмийн  зохиолч,  дуучин  Ч.Мөнхжаргал  нэг  дуу өгөхөөр  амалсан  гэсэн?

-Монголын   нэгэн сай­хан хүний үр удам болох Ч.Мөнхжаргал эгч надад “Чиний хоолой их гоё чадалтай юм. Эгч нь нэг дуу өгье гээд  “Хайрын сарнай” гэдэг дууг өгсөн. Тэр дуу нь одоо хийгдээд  явж  байгаа. Ч.Алтанцэцэг эгч бас нэг дуу өгнө гэж амалсан.

-Дуунуудаа  ам  барьдаг  уу, амьдаар  дуулдаг  уу?

-Бусад  шиг  дуугаа  тавьчи­хаад амаа  хөдөлгөж хүн  хуу­рахыг  хүсдэггүй. Яагаад  гэхээр  хүн  чаддаг  юм аа  чаддаг л  биз дээ. Гэхдээ  зарим  үед  зайлш­гүй  панограмм  тави­хаас  өөр ар­гагүй  үе  байдаг. Хэцүү  хөг­жимтэй, чимээ  ихтэй  газар, эсвэл микрофон  нь  таг  бөглүү  ч  юм уу  тийм  газар  дуулахад  л  ам  барь­даг.

-Таны  нэр  их  содон  л доо. Уг  нь  бүтэн  нэр  чинь  Амарбаяр. Гэтэл хүмүүс  таныг  ноён  Бондгор  гэдгээр тань сайн  мэддэг?

-Арын хамт олон гэж байдаг даа. Ер нь  миний  чиглүүлэгч, продюссер гэж  хэлж  болохоор  хүн  бол  МУГЖ С.Жавхлан ах. Надад  энэ  нэрийг  өгөөд, ямар  дуу  дуулах  уу,  яаж  дуулах уу  зэрэг  бүх  чиг зүгийг зааж  байдаг. Өөрөөр хэлбэл, надтай  холбоотой  бүх  юм  тэр  хүнтэй холбоотой  гэж  ойлгож  болно.

-Хүмүүсийн  дундах  эр­гэлзээ үүнтэй холбоотой байх нь ээ?

-Төрсөн дүү,  уран бүтээлийн хуурай ах дүүс гээд аль нь ч байж болно. Бид нэг нутгийн, төрөл садангийн хүүхдүүд. Жавхаа ах надад бүх  талын  дэмжлэг  туслалцаа хүргэдэг. Чиний  тэр  чинь  тийм ийм байна, ингэвэл  болмоор  байна  гээд  л.

-Та гэр бүлийнхээ тухай яриач.  Эхнэр, хүүхэдтэй  юу?

-Байхгүй ээ. “Соронз”, “Гранд” сэтгүүлүүд  дээр  миний  зургийг ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top