Салютад гаалийн бүрдүүлэлт хийнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 06

Өнгөрсөн жилийн шинэ жилийн баяр олон айлыг гунигт автуулж,  цөөнгүй хүн тахир дутуу болгосон гашуун түүхийг араасаа дагуулсан. Удахгүй болох шинэ жилийг тэмдэглэхтэй холбогдуулан  салютыг улсын хилээр нэвтрүүлэхдээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас  авсан зөвшөөрлийг үндэслэн  гаалийн бүрдүүлэлт хийх болсон байна. Иймээс стандартын  шаардлага хангасан салютыг зааврын дагуу  хэрэглэх, гар дээрээс дээрх төрлийн бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг мэргэжлийн  байгууллагаас иргэдэд анхаарууллаа. Гаалийн ерөнхий газар “1281” лавлах утсаар холбогдох  байгууллагын зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангахгүй  салют хилээр оруулж ирсэн, худалдаалсан гэх мэдээллийг байнга авах юм байна.

 Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top