Монгол залууг буудсан этгээдэд 33 жилийн ял оноов

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 06

АНУ-д түр хугацаагаар ажиллаж байсан С.Баярааг буудаж шархдуулсан Жорж гэх этгээдэд холбогдох хэргийг тус улсын хууль сахиулах албанаас гурван жил шалгажээ. Үүний эцэст өнгөрөгч баасан гаригт шүүж дуусаад түүнд 33 жилийн хорих ял оноосон байна.

С.Баяраа 2008 онд Домино гэх пиццаны газарт ажилладаг байсан бөгөөд захиалгын дагуу Мотелын арын талбайд байрлах газарт шөнийн цагаар пицца хүргэж өгөхөөр очсон байдаг. Энэ үед үл таних этгээд буудаж пиццаг нь дээрэмдээд зугтсан аж. Хохирогч цус ихээр алдсан ч эхнэртээ утсаар мэдэгдсэн байна.

Ингээд түүнийг Валнут Грийк хот дахь Жон Мур эмнэлэгт хүргэжээ. Харин цагдаагийнхан гэмт этгээдийг тав хоногийн дараа Рино хотоос баривчилжээ. С.Баяраа эмч сувилагч болон буяны байгууллагууд, америк иргэдийн ачаар олон удаагийн хүнд мэс ажилбар хийлгэж бие нь эдгэрч одоогоор эрүүл саруул амьдарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top