Дээрхийн гэгээнтний мартсан эд зүйлийг лам Б.Лувсанжамц хүргэхээр явжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 06

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц Монгол Улсад хоёр хоног айлчилсан. Айлчлалын үеэр Дээрхийн гэгээнтэн туслахдаа "Монголчууд сүсэг бишрэл ихтэй, надтай олон зууны өмнөөс ерөөлтэй ард түмэн шүү. Би ямар нэг зүйл мартаж магадгүй" гэж анхааруулж байсан байна.

Гэтэл дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийн өмнөх дүр XIII дугаар Далай ламын эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг мартаад явчихжээ.

Тэрээр Энэтхэг улсад очсон хойно Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Д.Чойжамц руу утас цохиж хүн явуулан өөрийн мартсан зүйлээ авах талаар ярьжээ. Харин Гандантэгчинлэн хийдийн зүгээс Далай багшийн эд зүйлсийг аваачиж өгөх болсон байна.

Их тэнгэрт орхисон эд зүйлийг аваачиж өгөх ажилд Б.Лувсанжамц гэдэг лам тохоон томилогдон Энэтхэг улс руу нисчээ. Дээрхийн гэгээнтэн эд зүйлсээ ийнхүү мартсанд манай лам нар ихэд бэлэгшээж байгаа гэнэ. Лам Б.Лувсанжамц ирэх долоо хоногт ирэх юм байна.

 

“ӨДРИЙН СОНИН”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top