Б.Чингүүн хойд аав болох уу

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 03

Анх аавынхаа далбаан доор байхдаа л “гэрэлд цохиулсан” хүн бол найруулагч Б.Чингүүн. Баян, чадалтай аавын  нэр нөлөөгөөр яваа гэсэн бор шувууг тэрбээр өөрийнхөө чанартай уран бүтээлээр дарж чадсан. Өөрөөр хэлбэл чадалтай хүнээс чадалтай хүн төрдөг гэдгийг тэрбээр өөрийн богино хэмжээний кинонуудаараа батлаад амжсан.   

 

Уран бүтээлийн замаа дардан болгосон энэ эрийн хайр дурлалын зам нь харин бага зэрэг бартаатай байгаа. Тодруулбал УДЭТ-ийн жүжигчин А.Ганчимэгт хайр сэтгэлээ илчилсэн ч бүтсэнгүй. Улмаар дизайнер Халиунаа хэмээх алаг нүдэн  бүсгүйтэй романс үүсгээд харьцангуй амжилттай яваа. Гэвч хосуудын энэхүү харилцааг Б.Чингүүний ээж Ариунаа дэмжихгүй байгаа аж. Учир нь Б.Чингүүний дурлалт бүсгүй Халиунаа өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд охин нь зургаан настай юм байна.  

 

Гал халуун дээрээ байгаа хосын ирээдүй Б.Чингүүнийг хойд аав болгох болов уу? Эсвэл ...

 

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top