“Нисванис”-ын Амгаа охинтой болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 02

Ганцхан рокдоо үнэнч байж олон жилийн турш ганц бие явсан “Нисванис”-ийн Амгаа энэ зун нүсэр хурим хийсэн билээ. Хуримын үеэр хөл хүнд байсан сүйт бүсгүй саяхан буюу Улс тунхагласны баяраар нярайлжээ. ТВ8 телевизийн сэтгүүлч бүсгүй рокер нөхөртөө охин төрүүлж өгсөн бөгөөд охиндоо хараахан нэр өгч амжаагүй байгаа гэнэ.  

Шинэ хүнтэй болсон талаарх мэдээллийг хосууд ихээхэн нууцалж байгаа бөгөөд сарын дотор зөвхөн хамаатнаа л гэртээ оруулж байгаа аж. Юутай ч  шинэ хүнтэй болсон Амгаагийн гэр бүлд баяр хүргэе.  

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top