Эба дөрөв дэх хүүхдийнхээ зулайг үнэрлэлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 02

"Камертон" хамтлагийн дуучид бүгд эхнэр, хүүхэдтэй болж тус тусын амьдралыг хөөсөн билээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийнхээ тоогоор Эба, Болд нар “тэргүүлж” байгаа гэхэд маргах хүн гарахгүй байх. Өөрөөр хэлбэл, тус хамтлагийн гишүүн Эба, Болд нар нэртэй айлын зүстэй эгч дүүсийг эхнэрээ болгож амжсан. Болдынх гэж айл хүү, охин хоёртой бол Эбагийнх гурван хүүтэй. Гурван хүүгийн хоёр бага нь ихэр. Харин саяхан Эбагийнх бүл нэмж охинтой боллоо. Тодруулбал, Эбагийн эхнэр өнгөрсөн сарын 24-нд Солонгост төрж 2.,9 кг охинтой болжээ. Эх, охин хоёрын бие сайн байгаа бөгөөд тун удахгүй эх орондоо ирэх гэнэ.  

 

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top