Алтан гоо сайхандаа эрс анхаарав

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 02

“Бөмбөгөр” худалдааны төв шатсанаар Монголын ард түмэн Алтжин группийн тэргүүн гэх Г.Алтан хатагтайг сайн таних болсон. Тэр цагаас хойш Г.Алтан хатагтайн үйл хөдлөл ард түмэнд таалагдаагүй гэхэд болно. Олон жил ханилсан нөхрөө нэг нүдээрээ үзэх нь битгий хэл сургаар нь л муулдаг болсон тэрбээр залуухан амрагтай болсон. Гэр бүлтэй залууг нууц амрагаа болгосон түүний энэ сонголт харин ашиг сонирхол дээр тогтож байсныг олон хүн баталдаг. Өөрөөр хэлбэл Г.Алтан хатагтайг ойр тойрныхон нь ашиг харж хөдөлдөг сүйхээтэй нэгэн гэж дүгнэдэг. Сүйхээтэй тулдаа “Алтжин” групп өнөөдөр 60 гаран охин компанитай болжээ.

60 гаран охин компанийнхаа буянаар Г.Алтан хатагтай залуужиж байна. Түүнийг  гоо сайхны мэс заслын эх орон гэгдэх Солонгост очиж арьсаа татуулаад зогсохгүй өнгөц үрчлээг нууж өгдөг ботокс шахуулсан гэдгийг ойр тойрныхон нь баталлаа. Сонгуулиас урьтаж өөртөө анхаарал хандуулсан Г.Алтан хатагтай дараа жилийн сонгуульд бэлдэхээр сүүлийн үед намынхаа дарга цэрэгтэй их л дотно байх боллоо. Энэ хатагтай юм дуулгана шүү.

 

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top