Залуус ардчиллын үнэт зүйлс дор нэгдэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 02

Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Холбооноос ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Ардчиллын үнэт зүйлст залуус нэгдэж байна” аяныг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж байгаа бөгөөд аяны хүрээнд ардчиллын үнэт зүйлсийг залуучуудад таниулах, улмаар ардчиллын үнэт зүйлс дор залуучуудыг нэгтгэх үйл ажиллагаануудыг зохион байгуулах бөгөөд аяны хүрээнд нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс 1206 залууг нэгтгэх ажээ.

Аяны нээлт Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр 1000 гаруй залуучууд тус аянд нэгдсэн байна.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгэм, хувийн өмч, чөлөөт зах зээл, эрх төр-хязгаарлагдмал засгийн төлөө залуучууд тус аянд олноороо нэгдсээр байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top