”Mila Moda” загварын товчооны захирал дизайнер Ганчимэг: Монголд анх удаа ”VIP Fashion Party” болох гэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 02

Сур: Сайн байна уу? Өөрийгөө болон Мила Мода-г уншигчдадаа танилцуулна уу?

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ганчимэг гэдэг. Мила Мода салоныг нээгээд тав дахь жилдээ  маш амжилттай ажиллаж байна.

Сур: Танай загварын товчоо яг ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Бусад газраас онцлох онцлог давуу тал юу байна вэ?

-Манайх бүх төрлийн хувцсыг захиалгаар хийж үйлчилдэг. Бусдаас ялгарах гол онцлог нь гэвэл хуучирсан хувцас буюу загвар муутай хувцсыг шинэчлэн загвар өөрчлөлтүүдийг нь хийдэг. Энэ талаараа хүмүүс арай илүү таньдаг байх. Ихэнхдээ үслэг эдлэл, савхи, булга гэх мэт ангийн арьсан эдлэлийг засч размерт оруулж загвар өөрчлөлтүүдийг хийдэг. Мөн төрөл бүрийн гоёлын даашинз, гар ажиллагаатай чимэглэл шигтгээнүүдийг хувцсан дээр чимэглэж оёж хатгадаг.

Сур: Танай “Мила Мода” бас “Гоёл”-д их орж байсныг мэдэх юм байна. Ер нь хэр амжилттай оролцож байв. Энэ жилийн "Гоёл"-д оролцох уу?

-Манайх “Гоёл”-д 2007 оноос тасралтгүй таван жил оролцсон. Энэ хугацаанд амжилттай оролцож, тэргүүн байр, тусгай байруудын хэд хэдэн шагнал авч байсан... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Top