Шинэ жилийн гацуур эрүүл мэндэд аюултай гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 02

 Удахгүй шинэ он гарах гэж байгааг зөвхөн бид биш экологчид ч санаж байгаа юм байна. Тэд бидний гэрийг чимж, нүдийг баясгах ёстой гацуур моднууд эрүүл мэндэд аюултай гэж анхааруулж байна. Уучлаарай! Амьд гацуурын тухай биш шүү, хиймэл бүтээгдэхүүний тухай ярьж байна.
Польшийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд ялангуяа чанарын стандарт хангадаггүй хятадын бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзахыг зөвлөж байна. Тэдний хийсэн судалгаагаар зул сарын баярын үеэр ихэссдэг харшлын, амьсгалын болон хордлогын өвчнүүдийн олон илрэлүүд зул сарын хиймэл гацуур, тоглоом, тэсрэх бодистой холбоотой байсан гэнэ. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн талаас илүү хувь хятадад үйлдвэрлэсэн зул сарын гацуур ашиглаж байжээ.
Хиймэл гацуур модонд байдаг хурц өнгийн химийн хортой будагч бодисууд харшил, амьсгалын замын өвчнөөс гадна астматай хүмүүст үхлийн аюул учруулж ч болно гэнэ. Эмч нар гацуур модоо унтлагын өрөөндөө бүү тавиарай гэж анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top