Жимсээ бусдын нөхөртэй сээтэгнэсэн үү

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 01

“Таван Эрдэнэ” дууг эвлэгхэн дуулж  бараг л олны танил болоод байгаа дуучин Жимсээ сүүлийн үед уран бүтээлээсээ илүү бусдын нөхөртэй сээтэгнэж ам руу алгадуулсан, Монгол Хятадын хооронд жим гартал явж байгаа зэрэг сөрөг мэдээлэлтэй тулгарах болсон.  

 

Энэ талаар тодруулахаар түүний 9111.... дугаар руу холбогдсон юм. Тэрбээр: Ам руугаа алгадуулсан юм байхгүй. Дуучин Сэрчмаагийн нөхрийг танихгүй. Уулзах нь битгий хэл нэг ч удаа харж байгаагүй. Харин хамтарч ажилладаг Өвөрмонгол хүнийг гаргаж өгөх гэж онгоцны буудал дээр байгааг харсан хүмүүс буруугаар бодсон байх. Яагаад дуучдын нөхөртэй холбогдсоноо ч мэдэхгүй байна. Би чинь найз залуутай хүн шүү дээ хэмээн ярилаа.  

 

Юутай ч залуу дуучин Жимсээг саар мэдээнээсээ илүү уран бүтээлээрээ олны танил болно гэж найдъя даа.  

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top