Ардын дууч Д.Бурмаа нярайлах өдрөө хүлээсээр

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 30

Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би

Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд
Дурлалын дуу аялаад гадаа гармаар байх чинь
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би хэмээн хүрээ бүсгүйн аальгүй донжтой дуулсан ардын дууч Даваагийн Бурмаа сүүлийн үед тайзнаа бараг харагдаагүй. Хөл хүнд болсон тэрбээр үзэгчдээ хүндлэн ийнхүү олны өмнө гараагүй гэнэ. Ганц хүүгээ дүүтэй болгох гэж буй дуучин бүсгүй өнөө маргаашгүй нярайлахаар өдөр тоолон хүлээж байгаа аж.

Бөхийн удамтай, бөх нөхөртэй тэрбээр өөрийн ганц хүүгээ бөхөөр явбал амжилт үзүүлнэ гэж битүүхэндээ хардаг байна. Харин удахгүй төрөх шинэ хүнээ урлагийн мэдрэмжтэй, дуулбал дуулчихдаг, барилдвал барилдчихдаг  нэгэн болно хэмээн дотны найз нартаа ярьж явна.  

 

П.Төгөлдөр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top