Жолооны курсын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 29

Хүүхэд зам тээврийн осол, хэрэгт өртөж амь насаа алдах, гэмтэх нь Улаанбаатар хотод, ялангуяа хотын захын хорооллын сургууль орчмын газарт илүү их байна. Тиймээс хүүхдийг зам тээврийн осол, хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд насанд хүрэгчид болон жолооч нарыг илүү хариуцлагатай болгох хэрэгтэй.

Замын цагдаагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Монголын Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ-ууд хамтран жолооны курсын сургалтын хөтөлбөрийг хүний аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар сайжруулахад хамтран ажиллахаар Жолооны курсын удирдах ажилтнуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд жолооны курсын сургалтын чанарыг сайжруулахад төрийн болон ТББ-ууд цаашид хамтран ажиллах,дэмжлэг үзүүлэх саналаа нэтггэх ажээ. Уулзалт, хэлэлцүүлгээр дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:

  • Зам тээврийн осолд хүүхэд өртөж буй эрсдэл, бууруулах арга зам
  • Жолооч нарын хөдөлгөөний соёл хүмүүжлийн дутагдал замын түгжрэлд нөлөөлөх нь
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
  • Жолооны курсын сургалтын чанарыг сайжруулахад удирдлагын үүрэг оролцоо

 

Уулзалт, хэлэлцүүлэг маргааш Континентал зочид буудалд болох юм байна.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top