Болгар улсын Стрелча хотын захирагч Сүхбаатар дүүрэгт зочиллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 29

Сүхбаатар дүүрэг гадаад харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэх, гадаад орнуудын төр захиргааны байгууллагуудын арга туршлагаас суралцах, дүүргийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаатай хот, дүүрэг байгууллагуудын дэмжлэг туслалцааг авах, харилцан үр өгөөжтэй олон талт харилцааг идэвхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ.

Энэ удаа Бүгд Найрамдах Болгар улсын Стрелча хотын захирагч Иван Евстатиев тус дүүрэгт  айлчлан дүүргийн удирдлагууд хүлээн авч уулзав. Уулзалтаар талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд орон нутгийн засаг захиргаадын хооронд нягт харилцаа болон хөгжилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэсэн ойлголтонд хоёр тал санал нэгдэж дараах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцон санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр улсын түүх, соёл, ахуй амьдрал, зан заншилтай танилцах, суралцах үүднээс хүүхэд солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчид болон эмч, сувилагчдыг солилцож, харилцан туршлага судлуулах, хамтран ажиллах, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор Болгар улсын хөрөнгө оруулалтаар хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах үйлдвэр байгуулах, нийтийн эзэмшлийн зам талбайг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top