“Ангираа”-дах жор

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 29

Монголын рок попын ертөнцөд продюссер гэдэг мэргэжил нэн чухалд тооцогдох болж. Гэсэн ч гарын таван хуруунд ч хүрэхгүй продюссерууд чамбай ажиллаж байгаа нь чамлалтай ч юм шиг. Үнэндээ загалмайлсан эцгээр Б.Долгион, эхээр Б.Ангирмааг гээд хэлчихэд буруудах нягуургүй аж. Хөгжмийн зохиолч Б.Долгион анх “Уруулын будаг” хамтлагийг продюссерлон гаргаж ирж байлаа. Тус хамтлаг Пентатоник академийн шагнал хүртэж, чамгүй амжилт гаргаж, олон хит дуутай болж байсан. Энэ цаг хугацаанд Продюссер Чинбаа “Эмоушн” хамтлагийг зүтгүүлж, багагүй ололттой байсан ч Америк дагуулж яваад долоон жилийг “нам гүм” дарчихаад буцаан авчирч тоглолт хийлгэлээ. Тэгээд нэг их ч явсангүй. Түүнээс хойш Чугу студи Татар, Desire хамтлагийг гаргаж ирэх гэж оролдсон бөгөөд охидын хамтлаг нь гурван дуу хийгээд замхарч, Татар нь нэг хэсэгтээ бужигнуулж байгаад тараад дууссан. “Камертон”-ы Д.Болд Маралжингоо, Агиймаа, Эгшиглэн гэх дуучдыг, “Шоо” гэдэг хөвгүүдийн хамтлаг гаргаж ирэх гэж нэлээд ажилласан ч тэгсгээд намжсан. Одоо зармынх нь сураг алдарч, зарим нэг нь... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top