Ардчилсан залуус академик сургалтад хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 28

Нийслэлийн Ардчилсан Нам, Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Холбоо, “Ардчилал Академи” ТББ хамтран “Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Анхны Академи” сургалтыг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Уг сургалтын зорилго нь ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, хөгжүүлэх зорилго эрмэлзлэл бүхий залуучуудад улс төрийн зохистой боловсрол олгох замаар үйл ажиллагаа, үзэл бодлыг нь нэгтгэж, Ардчилсан намыг авч явах дараагийн үеийг бэлтгэх явдал юм.

Монгол Улсын хөгжил цэцэглэл залуу хүний хүсэл мөрөөдөл, мэдлэг боловсролоос зайлшгүй шалтгаалах учраас Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Холбоо Эрүүл, Ажилтай орлоготой, Эрдэм боловсролтой монгол залууг төлөвшүүлэх үүднээс нийслэлийн есөн дүүргийн АЗХ-ны гишүүд дэмжигчдээс бүрдсэн 60 оюутан залуусыг хамруулсан сертификат олгох академик сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтаар хувь хүний зорилго, тэмүүлэл, зохион байгуулалт, бага бүрдүүлэх, багын эд эс байх, Манлайлалын гэсэн үндсэн 4 агуулгын хүрээнд JCI монгол байгууллагын үндэсний шилдэг сургагч багш Д.Амарбаясгалан хичээлийг удирдан явуулсан юм. “Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Анхны Академи” сургалтыг уламжлал болгон явуулж байхаар болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top