Д.Болд Төрийн шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 28

“UB palace”-т гурван өдөр амжилттай тоглолтоо хийсэн  дуучин Д.Болд  өнөөдөр Төрийн шагнал хүртэв. 

Д.Болдыг "Монгол поп" хэмээх шинэ урсгал гаргаж, орчин үеийн соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн ийнхүү Төрийн шагналаар шагнах шийдвэрийг МУ-ын ерөнхийлөгч  гаргажээ.
  ХХ зууны түүхэнд YIII Богд Жибзундамбын гүйцэтгэсэн үүрэг, Монгол, Хятад, Орос гурван улсын Хиагтын гэрээ зэрэг түүхийн онц сонирхолтой бүтээл туурвисан эрдэмтэн О.Батсайхан энэ жилийн Төрийн шагналын дээжийг хүртэв. Эрдэнэтийн уулын хүдрийн шинж чанарын хувиралтад түшиглэн зэс молибдений хүдэр баяжуулах ажил хийсэн Ж.Баатархүү, Ц.Туяа нарын дөрвөн хүн багаараа уг шагнал хүртсэн байна.  


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top