Их 7 бүлэг Украины цөмийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллана

Я.Болор | Zindaa.mn
20 цагийн өмнө

Их 7 бүлэг Украины цөмийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахаар болжээ.

Тус бүлгээс гаргасан мэдэгдэлд, талууд Украины цөмийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Украин болон Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллаж, Чернобылийн атомын цахилгааны станцын дээгүүрх хамгаалалтын аркийг сэргээх, Европт тивд хүмүүнлэгийн болон экологийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс богино хугацаанд хөрөнгө татан төвлөрүүлэх үүрэг хүлээжээ.

Их 7 бүлэг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс Украинд энх тайван тогтоохоор гаргах буй хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлээд энэхүү үйл явцад Европ тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэж мэдэгдсэн байна.

Зөвхөн Украин, Орос улс нь сайн дурын яриа хэлэлцээний хүрээнд энхийн хэлэлцээр байгуулах боломжтой гэж тус бүлэг мөн үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top