Pepsi, Lay's зэрэг нийт 500 брэндийг эзэмшдэг PepsiCо компани дэлхийн хэмжээний ребрэндинг хийж, 2001 оноос хойш анх удаа лого-гоо өөрчилжээ.
“Хэдийгээр манай бизнес өсөн, өөрчлөгдөж байгаа ч компанийн брэнд бараг 25 жил өөрчлөгдөөгүй. Өнөөдөр бид компанийн өнөөдөр болон хамтдаа бүтээж буй ирээдүйг тусгасан шинэ стилийг бахархалтайгаар танилцуулж байна” гэж тус компани мэдэгджээ. Шинэ лого нь эрч хүч, өөдрөг ирээдүй болон амбицыг илэрхийлсэн өөрчлөлтийн бэлэг тэмдэг юм гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )