
Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа "International Awards" тэмцээн шилдгүүдээ тодруулахад ердөө гуравхан хоног үлдээд байна.
"Event Masters" LLC & "Miss Mongolia Association NGO" байгууллагууд 2024 онд "International Awards"-ыг санаачилж, соёл урлаг, бизнес, гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт бодит хувь нэмэр оруулах Олон улсын төслийг дэмжигч, хамтрагч байгууллагуудын хамтаар амжилттай эхлүүлсэн.
Үндэсний ялагч тодруулах "Мисс Монголиа 2026" тэмцээний титэм гардуулах ёслол болон 12 дахь удаагийн "Asia First Brand Awards" энэ сарын 15-ны баасан гарагт Асем дахь "Хүн" театрт болох гэж байна. “Miss Mongolia-2026” наадамд зориулсан тусгай дугаар мөн энэ өдрийн 20:30 цагаас TV8 болон Channel 11 телевизүүдээр цацагдах болно.
"Asia First Brand Awards"-ийн үеэр Азийн шилдэг 10 байгууллага, брэнд, үйлчилгээний эзэд энэ үеэр тодорч, гурван ангилалд тус бүр шилдэг 5 загвар өмсөгч шалгаруулах аж.
Үүний зэрэгцээ Азийн загварын хаан Андрей Кимийн дэлхийг тойрон аялж буй "Fantasy" загварын шоу үзэгчдийн сэтгэл, мэлмийг баясгаж, Монголын шилдэг дизайнер, брендүүдийн хамтарсан "Mongolian Queens" загварын шоу тоглолт болох бөгөөд эдгээр загваруудыг Монголын загварын ертөнцийн бахархал болсон Топ моделууд, үе үеийн тэргүүн миссүүд тайзнаа амилуулах гэж байна.
Үүгээр зогсохгүй International Expo 2026 болон Exhibition & B2B, B2C networking зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно.
Зохион байгуулагчдын урилгаар "Miss Global-2025" уралдааны Тэргүүн мисс, БНСУ, ОХУ, БНХАУ-ын шилдэг продюсер, дизайнер, инфлүсер, топ модель, миссүүд энэхүү үдэш хүрэлцэн ирэх бөгөөд загварын ертөнцийн шилдгүүд чуулах энэхүү тэмцээний Мэдээллийн Ерөнхий ивээн тэтгэгчээр TV8 болон Channel 11 телевизүүд ажиллаж байна.
Хаана: Асем дахь "Хүн" театр
Хэзээ: 2026.05.15
Холбоо барих утас: 99103108

Сэтгэгдэл ( 0 )