Кизомба бүжгийн дэлхийн одод МОНГОЛД чуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

2026 оны зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд “Mongolian Kizz Festival 2026” олон улсын фестиваль Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Тус фестиваль нь анх 2023 онд эхэлсэн бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа болох гэж байна. Жил бүр дэлхийн хэмжээний кизомба бүжгийн уран бүтээлчид Монголд хүрэлцэн ирж, бүжгийн сургалт, тэмцээн уралдаан болон дөрвөн шөнийн турш үргэлжлэх бүжгийн үдэшлэгт оролцдог уламжлалтай.

Энэ жилийн фестивалийн хүрээнд гурван өдрийн турш мэргэжлийн сургалт, шоу тоглолт, тэмцээн зохион байгуулагдах бөгөөд кизомба, urban kiz, tarraxo чиглэлийн бүжиг сонирхогчид нэг дор цуглах юм. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс бүжиг сонирхогчид Монголыг зорин ирж оролцдогоороо онцлогтой бөгөөд энэхүү фестиваль нь Монгол дахь латин болон social dance соёлыг олон улсад сурталчлах чухал арга хэмжээ болоод байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top