"A Sound" | Та бүхнийг цаг хугацаагаар аялуулах болно

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

"A Sound" хамтлаг 20 жилийн ойдоо зориулан "Баяртай" тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын хэвлэлийн бага хурал энэ сарын 7-ны өдөр "Zaisan Hill Complex"-т болж өнгөрлөө. 

Хэвлэлийн хурлын өмнө 20 жилийн түүхийг өгүүлэх баримтат киногоо толилуулсан бөгөөд тоглолтын үеэр ирсэн үзэгчдээ цаг хугацаагаар аялуулах болно гэлээ. 

Хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн "Бүх хөгжимчидтэйгөө бүгдтэй нь хамт тоглоно. Тоглолтоо "Баяртай" гэж нэрлэснийхээ учрыг тоглолтон дээрээ хэлэх болно. Нийт 26-27 дуу дуулахаар төлөвлөж байна. Зочин уран бүтээлчид маань өөрсдийн 4-5 дуугаа мөн дуулах байх. 

Маш их догдлолтой байна. Удаан хугацаанд хамт тоглоогүй найзуудтайгаа хамт тоглох гэж байгаадаа баяртай байна. Дуу хөгжмийн хамгийн хүчтэй зүйл нь хүний дурсамжийг хадгалж чаддаг. 5 жилийн өмнө, 10 жилийн өмнө сонсож байсан дуунуудаа сонсоод тэр үедээ очдог. Тиймээс цаг хугацаагаар та бүхнийг аялуулах болно" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top