
Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз “HR Corporation”-тай хамтран "Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино" уриатай "Be strong" реалити шоугаа үзэгч танд хүргэхэд бэлэн болжээ.
Төслийн хамтран санаачлагч, “HR Corporation”-ийн үүсгэн байгуулагч, бизнесмэн Multiplier Ё.Мөнхдэмбэрэл оролцогчдын дотоод нөөц боломжийг нээж, айдас эргэлзээгээ даван туулах сэтгэлгээний өөрчлөлтийг шоуны оролцогчдоор дамжуулан харуулах болно.
"Be strong" реалити шоу нь хувь хүний хөгжил, сорилтод суурилсан энтертайнмент телевизийн реалити шоу гэдгээрээ онцлог. Бие хүний цогц хөгжлийн бодит өөрчлөлт буюу сэтгэлгээний хувьсал, стиль имиж, сэтгэл зүйн хүч, бие бялдрын хөгжил зэргийг харуулсан өрсөлдөөнт сорилтуудтай оролцогчид нүүр тулах аж.
Одоогийн байдлаар шоуны гурван оролцогч болох дуучин Т.Дэлгэрмөрөн, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, өмгөөлөгч Л.Батжав нарын нэрс зарлагдаад байгаа бол үлдсэн оролцогчидтой өнөөдөр оройн 20:30 цагаас ТВ8 телевизээр цацагдах "Be strong" реалити шоугаар танилцах боломжтой. Тэд хязгаараа тэлж, цогц өөрчлөлтийг хүлээн авч чадах болов уу?
Медиа салбарын шилдэг нөлөөлөгч Ё.Мөнхдэмбэрэлийн хувьд өөрийн үүсгэн байгуулсан “HR Corporation”-ийн Хүний нөөцийн академийн үйл ажиллагаагаараа дамжуулан 30.000 гаруй хүнд сэтгэлгээний өөрчлөлт, манлайллын чиглэлээр сургалт, хөтөлбөрүүдийг хүргээд байгаа ажээ.
"Be strong" реалити шоу өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагийн 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.

Сэтгэгдэл ( 0 )