90 настай буурай асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй тул асрамжийн газар ОЧИЖ ЧАДАХГҮЙД хүрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

ХУД-ийн өндөр настан Долгор гуай харж хандах хүнгүй ганцаараа амьдраад 10 орчим жил болжээ. Тэрээр өргөмөл нэг охинтой боловч охин нь хамгийн сүүлд арваад жилийн өмнө ээж дээрээ ирсэн бөгөөд түүнээс хойш сураг алдарч, ганцаараа амьдрах болсон байна. 

Энэ жил 90 насыг зооглож байгаа түүний охин болон хамаатан садангийн сургийг гаргахаар ТВ8 телевизэд түүний хөрш ханджээ. 

Түүний бие өдрөөс өдөрт муудаж, гарч орох, хоол унд хийж идэх, явах зэрэгт хүндрэлтэй болжээ. Саяхан бүдэрч унасны улмаас гэмтэл авч, уг гэмтэл нь эдгэлгүй удаж байгаа талаар мөн хуучилжээ. 

Түүнийг асрамжийн газар шилжүүлэх хүсэлт гаргасан ч асран хамгаалагчийн зөвшөөрөл байхгүй тул асрамжийн газарт очиж чадахгүй байгаа ажээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top