"Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-078 гарааш дугаартай автобусны жолооч Ганхуягийн Эрдэнэбаатар албан үүргээ гүйцэтгэж яваад хүний амь нас аварсан байна. Тодруулбал, 2026.04.27-ны үүрээр автобусанд нь хүний бие муудаж ухаангүй байхад нь жолооч анхан шатны тусламж үзүүлэн эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Хүний алтан амь аварсан Г.ЭРДЭНЭБААТАР таны ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 0 )