Өмнөд Солонгост амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо энэ оны эхний гурван сарын байдлаар 60.06 мянгад хүрчээ. Өмнөд Солонгосыг хөдөлмөр, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн шалтгаанаар зорих иргэдийн шилжилт хөдөлгөөн идэвхтэй байгаа нь БНСУ-ыг зорих иргэдийн тоо нэмэгдэх гол хүчин зүйл юм. Гэвч визний ангилал, хөдөлмөр эрхлэлтийн нарийвчилсан бүтэц энэ мэдээлэлд ороогүй байна.
Энэ оны эхний гурван сард 16.2 мянган иргэн тус улсад зорчсон нь зорчих урсгал тогтмол нэмэгдэж байгааг илтгэнэ. Чухам иймийн учир консулын үйлчилгээ, мэдээллийн хүртээмж, зохион байгуулалтын ачаала өсөх нөхцөл бүрдэж байгаа юм.
Зорчих урсгал, амьдрагсдын тоо нэмэгдэж багйаа ч хөдөлмөрийн нөхцөл алдагдах, эрүүл мэндийн эрх зөрчигдөх, нийгмийн хамгааллаас орхигдох эрсдэл нэмэгдэж байгаа нь бодит асуудал юм.

Сэтгэгдэл ( 0 )