Согтуурсан иргэн өөрийгөө шатаахыг ЗАВДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Соёлын төв өргөө орчимд цагдаагийн алба хаагчид эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байх үед 2026 оны 04 сарын 24-ний 21.20 цагийн орчимд эрэгтэй хүн өөр дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл хийсэн ба алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, галыг унтраан эрсдлийг таслан зогсоожээ.

Тухайн асуудалд СБДЦГ-аас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд өөрийгөө шатаах үйлдэл гаргасан иргэнд эмнэлэгийн тусламж яаралтай үзүүлсэн, иргэний гадуур хувцас шатсан, биеийн байдал хэвийн байгаа аж. 

Уг хэргийг үйлдэх үедээ тухайн иргэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top