
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, цэвэрлэх, засаж, тохижуулах ажлууд үргэлжилж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, "Тэди" төвийн замын эсрэг талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө. Буулгах явцад гарсан гарсан хог хаягдлыг цэвэрлэж, ариутгасны дараа тухайн хэсгээс Их дэлгүүр хүртэлх явган хүний замыг засаж шинэчилнэ.

Сэтгэгдэл ( 0 )