Барилгын аюулгүй байдал, чанар, стандартыг сайжруулах тухай санамж бичиг байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Өндрийн ажил мэргэжлийн холбоо” ТББ болон “Цонх, шилэн фасад үйлдвэрлэлийн хөгжлийн төв” ТББ-тай тус тус санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд барилгын салбарын өндөрт ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагаа, мэргэжлийн тогтолцоог бэхжүүлэх, мөн барилгын дулаан хамгаалалт, цонх, шилэн фасадын чанар, стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Талууд инженер, техникийн ажилтан, ажиллагсдыг мэргэшүүлэх, давтан сургах, чадавхжуулах сургалт зохион байгуулах, стандарт, норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, техникийн гарын авлага, зөвлөмж боловсруулахад хамтран ажиллана.

Мөн барилгын салбарт аюулгүй ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрчим хүчний хэмнэлт, чанарын шаардлагыг хангах чиглэлээр хэлэлцүүлэг, семинар, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top