Цахим дээрэлхэлтэд тусгай шийдэл алга байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Боловсролын сайд холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ.

2025-2026 оны хичээлийн жилд нийт 1.28 сая гаруй суралцагч буюу Монгол Улсын хүн амын 1/3 нь суралцаж байна. Эдгээр сурагчдын 79% нь дээрэлхэлт байдаг гэж хариулжээ.

1.Дээрэлхэлтэд өртсөн хохирогч хүүхэд

2.Сэтгэл түгших, сэтгэл гутралт, ганцаардал

3.Өөртөө итгэх итгэл буурах

4.Хүмүүст итгэх итгэл алдагдах (насанд хүрсэн хойно ч)

5.Удаан хугацааны стресстэй болж байдаг.

Үүн дээр урьдчилан сэргийлэх нэгдсэн систем байхгүй, сургуулиуд өөр өөрсдийн хэмжээнд ажиллах, хүүхдийн дуу хоолой хангалтгүй, дата мэдээлэл зөрүүтэй, цахим дээрэлхэлтэд тусгай шийдэлгүй байгаад байна.

Дээрэлхэгч, дээрэлхүүлэгч хүүхдүүд дээр анхаарлаа хандуулдаг ч хөндлөнгийн ажиглагч, мэддэг, мэдсэн мөртлөө мэдээгүй мэт царайлдаг хүүхэд томчуудийн хувьд хамгаалах гэдэг мэдлэг мэдээлэл байхгүй, дуу хоолойгоо өргөхгүй байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Тиймээс:

1. Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг нэгдсэн хууль

2. Сургуулийн заавар хэрэгжүүлэх бодлогын загвар, сургалтын хөтөлбөр

3. Илрүүлэлт мэдээлэх систем

4. Тодорхой хариу арга хэмжээ, хөнгөнөөс ноцтой хүртэлх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэх нь чухал юм.

5 тулгуурт тогтолцооны хувьд:

✅️ Сургуулийн соёл- Сургуулийн соёлын өөрчлөлт

✅️Урьдчилан сэргийлэлт- Сурагчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх боловсрол, хөтөлбөр, сурах бичгийн агуулгад оруулж өгөх

✅️ Кейс удирдлага- Дээрэлхэлтийн кейсийн хариу арга хэмжээ

✅️Хууль эрх зүйн зохицуулалт- Цахим орчны хамгаалалт, дагалдах хууль

✅️Хяналт Үнэлгээ- Илрүүлэг, бүртгэл, тайлагнах цахим тогтолцоог бий болгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top