НЦУГ | Бусдыг дээрэлхэж, хүнд гэмтэл учруулсан бол 12 хүртэлх жилийн ял оноодог

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

НЦУГ-аас хүүхэд өртөж хохирсон болон үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл байдал, тоон мэдээлэл болон үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан "2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд 2300 орчим бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 530 орчим хэргээр буурсан үзүүлэлт юм.

Энэ оны эхний улиралд улсын хэмжээнд 500 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна. Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой сая гарсан хэрэгт холбогдох хариуцлагын хувьд бусдын биед гэмтэл учруулах, цахим төхөөрөмж ашиглан гэмт хэрэг зөрчил үйлдэх, бусдын нууц мэдээллийг задруулах, олон нийтийн газар танхайрах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Дээрэлхэлтийн гэмт хэрэг үйлдэж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан бол 12 хүртэлх жилийн хорих ял онооно, зөрчлийн шинжтэй бол торгох арга хэмжээ авч шийдвэрлэдэг" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top