“Хувьсал” продакшн дэлгэцийн арав дахь уран бүтээлээрээ эргэн ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Хувьсал” продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 16-нд нээнэ.

“Хувьсал” продакшн дэлгэцийн арав дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо. Тодруулбал, “Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас үзэгчдийн хүртээл болгох юм.

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног Э.Батнямбуу найруулж, дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Э.Батнямбуу, Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top