
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор, Дэд профессор М.Наранпүрэв "Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй эмнэлзүйн тусламжийн асуудал" сэдвээр хоёр дахь илтгэлээ тавилаа.
Тэрбээр, эх хүүхдийн тусламж, үйлчилгээнд баримталж буй бодлого чиглэл, эхийн эндэгдлийн шалтгаан, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, шалтгаан, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өгөв.
Тогтвортой хөгжлийн зорилтод дэлхийн улс орнууд 2016-2030 онд эхийн эндэгдлийг (100,000 амьд төрөлтөд ) 70, нярайн эндэгдлийн түвшинг 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25, сэргийлж болох эндэгдлийг "тэг" болгох зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Манай улсад сүүлийн жилүүдэд төрөлт буурсан ч эх, хүүхдийн эндэгдэл өссөн байна. 2025 онд нийт 53,716 эх амаржсан нь өмнөх оноос 3,603 -аар буурсан бөгөөд эхийн эндэгдэл 2025 онд 17 бүртгэгдсэн нь өмнөх оноос 4-өөр өссөн буюу 31.4 промилд хүрсэн үзүүлэлттэй байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 914 бүртгэгдсэн нь 16.9 промил буюу өмнөх оноос 1.7 промилээр өссөн байна.
Иймд нялхас, нярай, тав хүртэлх насны хүүхэд, эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр дараах бодлогын чиглэлийг хэрэгжүүлж байна.
Үүнд:

Сэтгэгдэл ( 0 )