Сураггүй алга болсон алба хаагчийг дөрөв дэх өдрөө ЭРЭН ХАЙЖ байна

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийн байлдагч Г.Сумъяабазар мотоциклотой малд  яваад сураггүй алга болжээ.

Энэхүү цэргийн алба хаагч явснаасаа хойш тодорхой хугацаанд харилцаа холбоо тасарсан тул малын суурийн ахлагч араас нь явсан боловч олоогүй, салбарт мэдэгдсэн. Салбараас эрлийн бүлэг гарсан боловч үр дүн гараагүй.

Ингээд анги болон Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсэнээр эрлийн бүлэг улам өргөжин, эрэлийг үргэлжлүүлж байна.

Өнөөдрөөс түүнийг эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр хийж эхэллээ. Өмнөх гурван өдөр ар гэрийхэн болон орон нутгийнхан машин, мотоцикл, тэмээ, явганаар хэд хэдэн маршрут гаргаад хайсан ч ямар нэгэн ул мөр сураг гаргаж чадаагүй байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top