Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан олонхийн ирц хүрсэн тул эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн биеэр оролцож, хүсэлтээ танилцуулж байна. Тэрээр хэлэхдээ "Дэлхий дахины нөхцөл байдал хурцадмал байгаа энэ цаг үед Монгол Улс улс төрийн гацаанаас нэн даруй гарах ёстой гэж үзэн Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top