
Японы Sony Group, автомашин үйлдвэрлэгч Honda Motor компаниуд хамтран цахилгаан автомашин үйлдвэрлэх төслөө зогсоохоор шийджээ.
Тус хоёр компаниас гаргасан хамтарсан мэдэгдэлд, Honda компани цахилган автомашин үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегиа эргэн харахаар төлөвлөж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ. Өнгөрсөн гуравдугаар сард тус компани цахилгаан автомашины гурван загвар хөгжүүлж, АНУ-д үйлдвэрлэх төслөөсөө татгалзсан байна. Шалгаан нь Америкийн зах зээл дээр цахилгаан хөдөлгүүртэй автомашины эрэлт буурсантай холбоотой аж. Тиймээс Sony, Honda хамтарсан төсөл хэрэгжих боломжгүй болсон байна.
Цахилгаан автомашины зах зээлийн өсөлт саарч байгаа энэ үед дэлхий даяар автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүрт шилжих төлөвлөгөөгөө эргэн харж байгаа хандлага ажиглагдаж буйг мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )