Автомашин үйлдвэрлэгч Volkswagen (VW), Volkswagen Group-ын Cupra охин компани дэлхий даяар 94 мянга гаруй цахилгаан автомашинаа эргүүлэн татаж байна. Цахилгаан автомашин шатах
Германы авто тээврийн холбооны газрын мэдээлснээр, өндөр вольтын аккумляторын зайн дахь модуль шатахад хүргэх аюултай гэж үзжээ. Илрүүлсэн гэмтлээс үүдэлтэй ослын мэдээлэл одоогоор гараагүй байна.
2023 оны зургаадугаар сарын 24-өөс 2024 оны наймдугаар сарын 23-ны хооронд үйлдвэрлэгдсэн VW - ID.3, ID.4, ID.5 болон ID.Buzz загваруудыг эргүүлэн татаж байгаа аж.
Cupra нь 2022 оны хоёрдугаар сарын 7-оос 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ий хооронд үйлдвэрлэсэн Born загваруудыг эргүүлэн татаж байна. Энэхүү арга хэмжээнд VW 75 мянга, Cupra 19 мянган цахилгаан автомашин хамрагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )