
Гадаад Харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр "Манай улсын иргэд хилийн чанадад хэрэг, зөрчилд холбогдох, нас барахтай холбоотой бүх мэдээлэл бидэнд консулын шугамаар ирдэг. Манай улсын иргэд саатуулагдсан тухай хэвлэлээр гараад байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр бид энэ асуудлаар мэдээлэл авсан даруйдаа ажиллаж байгаа.
Хоёрдугаар сарын 28-аас нөхцөл байдал эхэлснээс хойш бид иргэдтэйгээ холбогдож эхэлсэн. Богино хугацаагаар зорчиж байсан иргэдээ бүртгэлжүүлж 91 иргэнийг эх орондоо авчирсан.
Одоогийн байдлаар 350 орчим иргэн бүртгэлтэй, байнгын оршин сууж байна. Эдгээр иргэд нөхцөл байдлаа үнэлээд тэндээ байхаар шийдсэн" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )