Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрүүдийг унтраалаа
Үүнд:
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 23-нд гарсан ойн гал түймрийг өнөөдөр гуравдугаар сарын 24-ний 11:20 цагт бүрэн унтраажээ.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын I багийн "Жавхлант" гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс урд зүгт 28 км зайд хээрийн гал түймэр гарсан дуудлага гуравдугаар сарын 24-ний 14:10 цагт бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Мөнххаан сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж, 17:15 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа.
Ховд аймгийн Дөргөн суманд энэ сарын 23-нд гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр /2026.03.25/ 04:00 цагт бүрэн унтраалаа.

Сэтгэгдэл ( 0 )