ЦХИХХ-ны сайд Э.Батшугар ОХУ-ын элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар талууд хоёр орны харилцаа холбоо, мэдээллийн технологи, дижитал хөгжил, сансар судлал зэрэг салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар санал солилцов.

Мөн дижитал шилжилтийг эрчимжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.

Талууд цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, салбарын хөгжлийг дэмжих чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top