Дуулианы дараах Бритни Спирс

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Попын гүнж Бритни Спирс согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан хэргээр баривчлагдснаасаа хойш анх удаа олны өмнө гарч ирлээ. 

Лос Анжелес дахь гэрээсээ гарч, Стар Баксаас кофе авахаар хүлээн зогсоо тэрээр папарацичдын дуранд өртсөн байх бөгөөд түүний сэтгэл санааны байдал хийгээд хууль эрх зүйн маргаан олны анхаарлыг татсан хэвээр байна. 

Одоогийн байдлаар түүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх тавдугаар сард товлогджээ. Эх сурвалжийн дурдаж буйгаар түүний жолооны эрхийг хасах, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах зэрэг шийтгэл оногдуулж магадгүй байгаа бөгөөд дахин гэр бүлийнхнийхээ хяналтад орохвы гэх болгоомжлол шүтэн бишрэгчдийнх нь дунд үүсээд байна. 

Түүний хоёр хүү энэхүү хэргийн дараа Бритнитэй цагийг өнгөрөөх болжээ. Энэ нь түүний сэтгэл зүйд дэм болох зорилготой үйлдэл бөгөөд баривчлагдсныхаа дараа Бритни сэтгэлээр унаж, хийсэн үйлдэлдээ ихээр харамссан талаар эх сурвалж мөн дурдсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top