Монгол Улс “Визний бонд” жагсаалтаас гарах хүсэлтээ илэрхийлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Гадаад харилцааны яам “Визний бонд” жагсаалтаас гарах хүсэлтээ АНУ-аас илэрхийлжээ.

АНУ-ын засаг захиргаа ирэх сарын 2-ноос эхлэн Монгол зэрэг 50 гаруй улсыг хамарсан “Визний бонд” хөтөлбөрөө боловсруулсан юм. Энэ хөтөлбөрийн дагуу АНУ-д бизнес эсвэл аяллын журмаар нэвтрэхээр бол 15 мянган ам.доллартой тэнцэх барьцаа мөнгө байршуулах шаадлага хүлээнэ.

Энэ шийдвэр нь хоёр  талын хамтын ажиллагаа тэр дундаа бизнесийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тиймээс Гадаад харилцааны яам дипломат шугмаар хүсэлтээ илэрхийлээд байна. Ялангуяа Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам болон холбогдох албан тушаалтнууд хамтран ажиллаж, нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.255) 2 цагийн өмнө

МОНГОЛ УЛС ЧИНЬ УГ НЬ АРЧИЛСАН УЛС ЮМ ШҮҮ ДЭЭ.... ЯАГААД Ч АФРИКИЙН УЛСУУДТАЙ ЗЭРЭГЦЭХ ЁСГҮЙ. ...

0  |  0
Top