Сэтгэцэд нөлөөт бодис бүхий эмийг “Ханиадны эм” гэж зарж байжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ханиадны эм нэрээр борлуулж буй бүтээгдэхүүнтэй холбоотойгоор энэ онд цагдаагийн байгууллагад 14 гомдол бүртгэгдээд байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.

Энэ талаар Цагдаагийн дэд ахлагч Х.Отгонжаргал "Гадаад улсаас ханиадны үед хэрэглэдэг гэх нэр бүхий эмийг Монгол Улсад худалдан борлуулж байгаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагад нийт 14 гомдол мэдээлэл бүртгэгдээд байна. Тус сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эм нь өвдөлт намдаах, ханиалга дарах үйлчилгээтэй бодис бөгөөд донтуулах эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд хатуу хяналтад байдаг байна” гэсэн юм.

Тус эмийн найрлагад Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын гурав дахь жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис агуулагдаж байгаа нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top