
Дэлхий даяар алдартай BTS хамтлагийг үүсгэн байгуулсан HYBE энтертайнментийн захирал Бан Ши Хёг 2026 оны байдлаар салбарынхаа хамгийн чинээлэг эрхэм болоод байна.
Түүний эзэмшдэг хувьцааны үнэ 4.8 их наяд вон бөгөөд энэ нь тухайн салбар дахь топ 27 хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй нийт баялгийн 78 хувь нь аж. BTS хамтлагийн гишүүдийн хувьд гишүүн тус бүр ойролцоогоор 20 тэрбум вонын хувьцаа эзэмшдэг. Энэ нь Бан Шиг Хёгийн хөрөнгөтэй харьцуулахад харьцангуй бага тоо.
Дээрх дүнгээс харвал HYBE болон Бан Ши Хёг нарын эдийн засагт үзүүлж буй нөлөө нь асар их. Тиймдээ ч компани болон гишүүдийн хоорондын хувьцаа эзэмших асуудал олны анхаарлыг ихээр татаад байна. Учир нь хамтлаг тун удахгүй дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлнэ. Энэ нь асар их хэмжээний ашиг олох тул эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
BTS 2026 оны 3-р сарын 21-нд Сөүл хотын түүхэн Гванхвамун талбайд үнэгүй тоглолт хийнэ. “ARIRANG” нэртэй тав дахь студийн цомгоороо эргэн ирэлтээ хийж буй тэдний тоглолтыг Netflix болон Weverse-ээр дэлхий даяар шууд дамжуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )