Энн Хэтэуэй арьсаа татуулсан мэт харагдах нууцаасаа хуваалцжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Алдарт жүжигчин Энн Хэтэуэй Оскарын шагнал гардуулах ёслолд очихоор бэлдэж байх үеийнхээ талаар өөрийн инстаграм хуудаснаа хуваалцжээ. Өмнөхөөсөө илүү залуу харагдах болсон тэрээр мэс засалгүйгээр арьсаа яг л татуулсан мэт харагдах бяцхан нууцаасаа хуваалцсан байна. 

Энэ жил 43 нас хүрч буй тэрээр үсчиндээ хандан "За бөмбөр явж эхэллэ... Орландо, тэдэнд нууцаа үзүүлээрэй" хэмээн хэлэхэд түүний үсчин Орланда Пита түүний чамархайн хоёр талаас хэсэг үс таслан авч сүлжээд, ард нь нийлүүлэн боожээ. Энэ нь түүнийг илүү сэргэг, залуу харагдуулдаг талаар жүжигчин бүсгүй дурдаад "Надтай хамт энд байгаад, намайг өөрчилж өгсөнд чинь баярлалаа" хэмээгээд бусад багийнхандаа ч мөн талархлаа илэрхийлжээ. 

Түүнийг гоо сайхны мэс засал болон ботоксын тусламжтайгаар гоо сайхнаа эргүүлэн олж авсан хэмээн ярих болсон. Харин тэрээр энэ удаад мэсгүйгээг түргэн хугацаанд хэрхэн татуулсан мэт өргөгдсөн арьстай болдог тухайгаа ийн хуваалцсан байна. 

Энн Хэтэуэйн тоглосон "The Devil Wears Prada 2" кино тун удахгүй нээлтээ хийнэ. Тэрээр Оскарийн тайзнаа Анна Винтурын хамтаар тайзнаа гарч ирэн "Шилдэг хувцас дизайн", "Шилдэг нүүр будалт" номинацийн эздийг тодруулжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top