.jpg)
Монгол Улсын нисэх хүчний салбарт өрсөлдөхүйц хүчин чадалтай агаарын хөлөг болон мэргэшсэн боловсон хүчин бүхий "Чингис Аэрлайнс Юнити" ХХК нь 2025 онд "НОМИН Холдинг" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Тус компани 70 хүний суудалтай, ATR-72-600 загварын агаарын хөлгийг өнөөдөр Монгол Улсад хүлээн авч, орон нутгийн чиглэлд захиалгат нислэг үйлдэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
"Чингис Аэрлайнс Юнити" ХХК нь 2026 оны хоёрдугаар улирлаас эхлэн Даланзадгад, Ховд, Мөрөн чиглэлүүдэд нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.
Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын чиглэлд нислэг үйлдэх, бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэр хүндтэй агаарын тээврийн компани болон хөгжих зорилт тавин ажиллаж байна.

.jpg)

.jpg)





Сэтгэгдэл ( 0 )