"Нээлттэй хаалганы өдөрлөг" 17-19-ны өдрүүдэд болно

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 03 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ нь “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэдэд зарим төрлийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн юм. 

Та жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ өдрүүдэд очсоноор дараах үйлчилгээг авна. Үүнд, 

  • Хугацаат цэргийн алба хаагчдын ар тал хангалтын үзэсгэлэн
  • Батлан хамгаалах төв архив - лавлах үйлчилгээ
  • Цэргийн төв эмнэлэг - урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг
  • Цэргийн штабын байгууллагууд - цэргийн бүртгэл, гэрээт албанд элсүүлэх бүртгэл
  • Алдар спорт хороо - спортын тэмцээн, уралдаан
  • Монгол цэргийн музей - Зэвсэгт хүчний 105 жилийн түүхэн үзэсгэлэн
  • Төрөл мэргэжлийн цэргийн үзэсгэлэнгүүд
  • Цэргийн урлагийн тоглолт
  • Хип хоп дууны уралдаан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top